АЛГАНЫ ХЭЭ номын хэсгээс …
Аз жаргалын эрэлд буюу оршилын оронд
Ер нь хүний амьдрал гэдэг аз жаргалын эрэлд явсаар өнгөрдөг мэт. Өөрөөр хэлбэл өөрийгөө аз жаргалтай байлгах тэр үйлдэл рүү зорьж тэмүүлэх нь өөртөө аз жаргалыг бий болгох эхлэл ажээ. Нэгэнт өөрөө яавал, юу хийвэл аз жаргалтай байхаа таньж мэдсэн хүн утга төгс амьдралыг бүтээнэ. Утга төгс амьдарч чадаж буй хүн л аз жаргалтай байдаг.
Тэгэхээр хүн бүрийн аз жаргал бол мөнөөх миний гэр бүл гэсэн жижүүрийн үгнээс илүү өргөн хүрээтэй ойлголт юм л даа. Хүн болсоор сайхан үр хүүхэд төрүүлж өсгөн, сайхан хайраараа аз жаргалтай гэр бүлийг бүтээж болох ч хувь хүний төгс аз жаргал утга төгс амьдралын хувьд энэ нь дэндүү явцуу өрөөсгөл хэрэг юм. Гэвч өөрийгөө аз жаргалтай байгаа үгүйгээ ч мэддэггүй, аз жаргалыг амталж үзэх, эрж хайх манатай хүмүүс энэ ертөнцөд ихэнх нь. Тэдний хувьд аз жаргал бол гэдэс цатгалан, мөр бүтэн явбал л барав гэх биз. Уншигч Авхай танд би тийм хүмүүсийн тухай огт яримааргүй байна.
Энэхүү түүхийн маань гол баатрууд алганы хээгээ өөрсдийнхөөрөө урлан аз жаргалыг бэдэрсээр яваа Тамираа, Энхбат хоёр маань хэн хэн нь бусад шиг аз жаргалыг эд мөнгө эсвэл гэр бүлийн амьдрал төдий зүйл гэж үздэг хүмүүс биш байлаа.
Зохиолч Б.Эрхэмбаяр
Алганы хээ – 1
₮ 34,500
АЛГАНЫ ХЭЭ” романаараа 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үеийн Монгол орны дүр зургийг гаргахыг зорьсон билээ. Дүрүүдийн хувьд нийгмийн шилжилтийг бодитоор харуулахуйц өөр, өөр төрлийн хүмүүсээс бүрдсэн гэж би бодож байгаа. Гэхдээ голчлон тэр үед амьдралд дөнгөж хөл тавьж байсан оюутан залуусын амьдрал дээр тулгуурлаж дүр нэг бүрээ урлалаа. Социалист нийгмийн зарим нэг асуудлыг тэдгээр оюутнууд болон гол дүрүүдийнхээ эцэг эхийн амьдралаар цухас гаргахыг хичээсэн юм. Ингээд дүрүүдийн талаар болон номыг аль хэдийн уншчихсан уншигчдаасаа сэтгэгдлээ хуваалцахыг хүсье.






