Сүүтэй уулын савдаг

₮ 29,500

#СҮҮТЭЙ_УУЛЫН_САВДАГ романы хэсгээс 
… Уулнаас хад чулууг нь, алт эрдэнэсийг нь ухан, мод бут ургамлыг нь цөлмөн, араатан жигүүртнийг нь ч үлдээлгүй хоослон хот руу зөөж, баян тансаг хотыг бүтээсээр л… Хот гоё сайхан болохын хэрээр хүмүүсийн ихэнх нь энэ ертөнц уул ус, өвс ургамалаас биш, хүний гараар бүтсэн гэж итгэх боллоо. Гэвч хожим хойно энэ бүхэн юугаар дуусахыг хүмүүс төсөөлөхийг ч хүсэхгүй мэт улам л тансаг, хиймэл амьдралыг урласаар л…

Ертөнцийн эх болсон уул сүйрвэл түүнээс эх авсан ус мөрөн, далай тэнгис, хорвоо дэлхий өөрөө сүйрнэ, эцэстээ хэчнээн хиймэл ертөнцийг бүтээх гэж хичээгээд ч нэмэргүй, хүмүүс өөрсдөө сүйрнэ….

Б.Эрхэмбаяр

Сүүтэй уулын савдагСүүтэй уулын савдаг
₮ 29,500